Нууцлалын бодлого
1. Баталгаа Uservice.mn сайтаар үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг бүхий л сүлжээний харилцаанд бүрэн ханган ажиллана. Та манай вэб хуудсаар үйлчлүүлж манай үйлчлүүлэгч болох нь дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм. |
2. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл |
2.1. Таны овог, нэр болон имэйл хаягийн мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. USERVICE-ийн хэрэглэгчид үйлчилгээ авахдаа “USERVICE-ийн хэрэглэгч” болон бүртгүүлэх ба бүртгэл сайн дурын үндсэн дээр хийгдэнэ. 2.2. Хэрэглэгч нь бүртгүүлэхдээ шаардлагатай бүх мэдээллийг үнэн зөв, бүрэн оруулах ёстой бөгөөд цаг үргэлж шинэчилж, мэдээллийн үнэн зөв, бодит байдал болон хэрэглэгчийн нэр, нууц үг зэргийн хамгаалалтад хэрэглэгч өөрөө бүрэн хариуцлага хүлээнэ. 2.3. Хэрэв та 1601 S. California Ave, Palo Alto, CA 94304, USA хаягтай Facebook Inc. Корпорацийн (цаашид “Facebook” гэх) ажиллуулдаг Facebook платформыг ашиглан өөрийн Facebook-ийн бүртгэлээр USERVICE-ийн хэрэглэгч болохыг сонговол (цаашид “Facebook Connect” гэх) та биднийг Facebook-ийн бүртгэлээрээ дамжуулан хэрэглэгчийн нэр, кодолсон нэвтрэх мэдээлэл болон бусад мэдээллийг (таны нэр, профайл зураг, улс, төрсөн хот, цахим шуудангийн хаяг, төрсөн огноо, хүйс, найз нөхөд, сүлжээний нэр зэрэг)-ийг цуглуулахыг зөвшөөрсөн гэж үзнэ. 2.4. Хэрэглэгч Facebook Connect-ийг ашиглахад Facebook- бүртгэлийн мэдээлэл хамгаалах бодлого, ашиглах нөхцөлийг баримтална. Facebook Connect-ийг ашигласнаар хэрэглэгч нь Facebook бүртгэлээс USERVICE-руу Facebook бүртгэлийн мэдээлэл, мөн USERVICE-г ашиглан Facebook-рүү USERVICE-ийн хэрэглэгчийн мэдээлэл дамжуулах зөвшөөрөл олгож байгаа болно. 2.5. Нэг USERVICE-ийн хэрэглэгч нь зөвхөн нэг л имэйл хаягаар эсвэл Facebook-ийн бүртгэлээр гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг, Facebook-ийн бүртгэл нь дахин өөр USERVICE-ийн хэрэглэгчид ашиглагдахгүй. 2.6. Шинээр бүртгүүлж USERVICE-ийн хэрэглэгч болмогц тухайн гишүүнд бүртгэл үүснэ. Бүртгэлийн дагуу USERVICE-ийн хэрэглэгчийн хувийн мэдээлэл, худалдан авалтын түүх зэрэг мэдээлэл хадгалагдах ба USERVICE-ийн хэрэглэгчийн банкны төлбөрийн картын эсвэл нууц үгний ямар ч мэдээлэл хадгалагдахгүй. 2.7 Хэрэглэгчээс бид зөвхөн Facebook нэр болон имэйл хаягийг бүртгэж авна. Хэрэглэгчийн мэдээллийг Uservice үйлчилгээнд бүртгэл үүсгэж тэрхүү бүртгэлийг үндэслэж үйлчилгээ үзүүлэхэд ашиглах зорилготой. 2.8 Хэрэглэгч мэдээллээ устгахыг хүсвэл userviceub@gmail.com хаягаар хүсэлт гаргаж болно. 24-72 цагийн дотор гишүүний мэдээллийг устгах болно. |
3. Мэдээллийн хамгаалалт |
Таны мэдээллийг хүлээн авахдаа бид SSL буюу мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернэтээр дамжуулах технологи хэрэглэнэ. Бид таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд манай мэдээллийн бааз нь янз бүрийн халдлагуудаас сайтар хамгаалагдсан. Мөн та өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийж, бүртгэлээсээ гарч браузерээ хааж байна уу! |
4. Мэдээллийн халдашгүй байдал |
Хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлага баримт дээр үндэслэн хамтран ажиллаж байгаа нөхцлөөс бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална. |
5. Насанд хүрээгүй хэрэглэгчдэд үйлчлэхгүй |
Uservice үйлчилгээндээ зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой. |
6. Өөрчлөлт |
Дээр дурдсан нууцлалын баталгаанд бид ямар нэгэн анхааруулгатайгаар буюу анхааруулгагүйгээр өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд та манай вэб үйлчилгээний хамгийн сүүлийн хувилбартай танилцаж байна уу! |