1. |
Ерөнхий заалт |
|
- www.uservice.mn нь Uservice үйлчилгээний онлайн захиалгын албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь уг вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
- Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
- Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд Uservice /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.
|
|
2. Вэбсайт түүний үйл ажиллагаа |
|
- www.uservice.mn вэбсайт нь байнгын ажиллагаатай байж, тогтмол шинэчлэгдэн, зөвхөн интернетээр бараа бүтээгдэхүүнээ танилцуулах, худалдаа явуулах зорилготой байна.
- Uservice.mn худалдааны тэмдэгтүүд нь Uservice үйлчилгээний өмч бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
- Вэбсайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэбсайтын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
- Энэхүү журмын бүх нөхцлийг вэбсайтанд тусгасан байна.
- Вэбсайт өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгддэг байна.
- Вэб оператор ажлын өдөр 09.00-18.00 , амралтын өдөр 11.00 - 17.00 цаг хүртэл ажиллана.
- Байгууллага вэбсайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.
- Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
|
|
3. Вэбсайтын хэрэглэгч ба гишүүнчлэл |
|
- Вэбсайт нь гишүүнчлэлтэй байна. Вэбээр үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэбийн гишүүн байх ёстой.
- Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна
- Хэрэглэгч вэбэд гишүүнээр бүртгүүлэхийн тулд зөвхөн е-майл хаяг, нууц үгийг оруулна.
- Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
- Нэг хэрэглэгч нэг л е-мэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
- Шинээр бүртгүүлж вэбийн гишүүн болмогц тухайн хэрэглэгчид данс үүснэ. Дансанд худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг, хуримтлагдсан бонус зэрэг багтах бөгөөд картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
- Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вэбийн журмын хязгаарлалд хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.
- Хэрэв хэрэглэгч худал эсвэл буруу мэдээлэл оруулах, дансыг 1 ээс дээш жилийн хугацаанд ашиглахгүй байх, гишүүнийхээ үүргийг биелүүлээгүй зэрэгт тухайн гишүүний дансыг хаана.
|
|
4. Интернет худалдаа |
|
- www.uservice.mn вэбсайт интернетээр дамжуулан дараах бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаална. Үүнд:
|
|
5. Бараа худалдан авах
- Хэрэглэгч вэбсайтанд байгаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой.
- Хэрэглэгч сагсандаа сонгосон бараагаа хийснээс хойш 24 цагийн дотор худалдан авалт хийх буюу төлбөрөө төлөх ёстой. Худалдан авалт буюу төлбөр төлөгдөөгүй тохиолдолд тухайн бараа нь захиалганд орохгүй болохыг анхаарна уу.
- Хүргэгч нярав хэрэглэгчид сайтын хүргэлтийн цагийн хуваарийн дагуу хүргэлтийн хаягаар хүргэж, захиалгын хуудсыг бичиг баримтын хамт шалгасны үндсэн дээр хүлээлгэн өгч гарын үсэг авч баталгаажуулна.
- Худалдан авагч өөрийн дэлгэрэнгүй бүртгэлийг хүргэгч няравд бүрэн гүйцэд, үнэн зөвөөр өгөх үүрэгтэй.
|
|
6. Үнэ, төлбөр тооцоо |
|
- Вэбсайтад байрласан барааны үнэ банкны шимтгэл болон ямар нэг нэмэлтгүй үнэ байх бөгөөд бусад салбараар зарагдаж байгаа үнэтэй адил байна.
- Худалдан авагч төлбөрөө Qpay төлбөрийн хэрэгсэлээр хийх боломжтой.
- Вэб оператор захиалга хийгдэх бүрт тухайн захиалгыг инженер лүү хуваарилах болно.
|